A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТЕХНИКИЙН ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ /Усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар А/179

Улаанбаатар хот

Техникийн шаардлага батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Усан замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлагыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Артур/-т, Далайн захиргаа /С.Түвшитөр/-нд тус тус даалгасугай.

САЙД Л.ХАЛТАР