A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Авто замын ашиглалтын бэлэн байдлын түвшингээр санхүүжүүлэх/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙД, ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 154/А/159

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, "Авто замын тухай" хуулийн 22 дугаар зүйлийн 22.8 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Авто замын ашиглалтын бэлэн байдлын түвшингээр санхүүжүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн арчлалт, засварын ажлыг тус журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /С.Наранцогт/, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /С.Батболд/ нарт тус тус даалгасугай.

3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Санхүүгийн хяналт эрсдэлийн удирдлагын газар /Б.Доржсэмбэд/, Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/-т тус тус үүрэг болгосугай.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР