Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх/

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ
2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр                      
Улаанбаатар хот

Дугаар 159 

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: 

1. Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ журмыг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүч, түлшний бодлогын хэрэгжилтийн газар /Б.Насантогтох/-т даагасугай.

3. Журам шинэчлэн баталсантай холбогдуулан Эрчим хүчний сайдын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 95 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                                                                                           САЙД                                     Н.ТАВИНБЭХ