A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 95

Улаанбаатар хот

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2023 оны 56 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Хууль зүй, дотоод хэргийн яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

2.1. Хууль зүйн бодлогын газар (Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтэс, Хувийн эрх зүйн хэлтэстэй); (Засгийн газрын 2023 оны 56 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.2. Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газар (Олон улсын арбитрын хэлтэстэй); (Засгийн газрын 2023 оны 56 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

2.3. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

2.4. Мэдээллийн технологийн газар (Программ хангамжийн хэлтэстэй); (Засгийн газрын 2023 оны 56 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

2.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;

2.6. Төрийн захиргааны удирдлагын газар (Эрх зүйн хэлтэстэй);

2.7. Санхүү, хөрөнгө оруулалтын газар (Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтэстэй).

3. Хууль зүй, дотоод хэргийн яамны орон тооны дээд хязгаарыг 108 байхаар тогтоосугай.

4. Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дэх заалтын "д/Хууль зүй, дотоод хэргийн яам" гэсэн хэсэг, мөн тогтоолын хавсралтаар баталсан "Яамдын орон тооны хязгаар"-ын 5 дахь заалт, "Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР