A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 94

Улаанбаатар хот

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Эрчим хүчний яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:

2.1. Бодлого, төлөвлөлтийн газар (сэргээгдэх эрчим хүчний хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

2.2. Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (цахилгааны хэлтэс, дулааны хэлтэстэй);

2.3. Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

2.4. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэстэй);

2.5. Санхүү, хөрөнгө оруулалтын газар (хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс, санхүүгийн хэлтэстэй);

2.6. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

2.7.Салбарын хяналтын газар.

(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор нэмсэн)

3. Эрчим хүчний яамны орон тооны хязгаарыг 100 байхаар тогтоосугай.

 (Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дэх заалтын "м/Эрчим хүчний яам" гэсэн дэд заалт, мөн тогтоолын хавсралтын 12 дахь заалт, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 344 дүгээр тогтоол, "Эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай" 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 375 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Эрчим хүчний сайд Н.ТАВИНБЭХ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 197

Улаанбаатар хот

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Эрчим хүчний яамны зохион байгуулалтын бүтцийг доор дурдсанаар шинэчлэн баталсугай:

2.1.Бодлого, төлөвлөлтийн газар (Стратеги, төлөвлөлтийн хэлтэс, Сэргээгдэх эрчим хүчний хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);

2.2.Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Цахилгааны хэлтэс, Дулааны хэлтэстэй);

2.3.Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

2.4.Төрийн захиргааны удирдлагын газар;

2.5.Санхүү, хөрөнгө оруулалтын газар (Хөрөнгө оруулалтын хэлтэс, Санхүү, бүртгэлийн хэлтэстэй);

2.6.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;

2.7.Салбарын хяналтын газар;

2.8.Гэрээ, эрх зүйн газар.

3.Эрчим хүчний яамны орон тооны хязгаарыг 110 байхаар тогтоосугай.

4.Эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 94 дүгээр тогтоол, "Мэргэжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамдад шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай" Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 469 дүгээр тогтоолын 1.10 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН