A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 96

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор баталсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам"-ын 1.5.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монголын төр, нийгэм, шашны нэрт зүтгэлтэн Егүзэр хутагт Жамсранжавын Галсандашийн мэндэлсний 150 жилийн ойг 2020 онд тэмдэглэн өнгөрүүлсүгэй.

2. Егүзэр хутагт Ж.Галсандашийн мэндэлсний ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий комиссын бүрэлдэхүүн, арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг Соёлын сайд С.Чулуунд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Соёлын сайд С.ЧУЛУУН