A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Аймаг, нийслэл, сум дүүргийн мал эмнэлгийн сүлжээ лабораторийн ажиллах/
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар А-303

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Аймаг, нийслэл, сум дүүргийн мал эмнэлгийн сүлжээ лабораторийн ажиллах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар /Д.Түмэндэмбэрэл/-т даалгасугай.

3. Журмыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т үүрэг болгосугай.

САЙД З.МЭНДСАЙХАН