Хэвлэх DOC Татаж авах
ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ,  НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр                                                                                                                 Дугаар А/133                                                                                                                                                          Улаанбаатар хот

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ,

НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлан”-гийн маягт /ҮШТ-01/-ыг 1 дүгээр, “Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн маягтыг нөхөх заавар”-ыг 2 дугаар, “Үнэ шилжилтийн тогтмол мэдээлэл”-ийг 3 дугаар, “Дотоод үнэ шилжилтийн тайлан”-гийн маягт /ҮШТ-02/-ыг 4 дүгээр, “Дотоод үнэ шилжилтийн тайлан бэлтгэх заавар”-ыг 5 дугаар, “Ерөнхий үнэ шилжилтийн тайлан”-гийн маягт /ҮШТ-03/-ыг 6 дугаар, “Ерөнхий үнэ шилжилтийн тайлан бэлтгэх заавар”-ыг 7 дугаар, “Улс бүрээр үнэ шилжилтийн тайлан”-гийн маягт /ҮШТ-04/-ыг 8 дугаар, “Улс бүрээр үнэ шилжилтийн тайлангийн маягтыг нөхөх заавар”-ыг 9 дүгээр, “Улс бүрээр үнэ шилжилтийн тайлангийн мэдэгдлийн маягт”-ыг 10 дугаар, “Улс бүрээр үнэ шилжилтийн тайлангийн мэдэгдлийн маягтыг нөхөх заавар”-ыг 11 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягт, хавсралт мэдээний загварыг Татварын удирдлагын нэгдсэн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Д.Хүрэлчулуун/, Мэдээллийн технологийн төв /Х.Батбаяр/-д даалгасугай.

3.Батлагдсан маягтын дагуу тайланг хүлээн авч, татварын тооцоо хийхийг Том татвар төлөгчийн газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

 

ДАРГА                                                           Б.ЗАЯАБАЛ