Хэвлэх DOC Татаж авах

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 4870 дугаарт бүртгэв.


ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ

ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр                                                                                                                         Дугаар 114                                                                                                                                                Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

“Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалт, “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг, Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.“Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед мөрдөгдөх даатгалын нөхөн төлбөр олгох түр журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү журмыг “Коронавирус халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг хэрэгжих хугацаанд мөрдсүгэй.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр баталсан 111 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Хадгаламжийн даатгалын корпораци /Х.Бум-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.

 

ДАРГА                                     Г. ДӨЛГӨӨН

 

ЗХХАЭ-ийн 2020 оны 9 сарын 26-ны өдрийн 28 дугаарт нийтлэгдсэн.