- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- "ТАЙЛАНГИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ"- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
"ТАЙЛАНГИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ"
2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар А/97
Улаанбаатар хот
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан" гаргах маягтыг 1 дүгээр хавсралтаар, ашигт малтмалд ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ тооцсон дэлгэрэнгүй мэдээ гаргах маягтууд /"Экспортолсон болон дотоодод борлуулсан алт, мөнгөнд ногдуулсан АМНАТ тооцсон дэлгэрэнгүй мэдээ" - маягт 1, "Экспортод гаргасан төмөр, жонш, гянтболдод ногдуулсан АМНАТ тооцсон дэлгэрэнгүй мэдээ" – маягт 2, "Алт, мөнгө, төмөр, жонш, гянтболдоос бусад экспортолсон бүтээгдэхүүнд ногдуулсан АМНАТ тооцсон дэлгэрэнгүй мэдээ" – маягт 3, "Экспортод гаргасан нүүрсэнд ногдуулсан АМНАТ тооцсон дэлгэрэнгүй мэдээ" – маягт 4, "Экспортод гаргасан төмөрт ногдуулсан АМНАТ тооцсон дэлгэрэнгүй мэдээ" – маягт 5, "Дотоодод борлуулсан алт, мөнгөнөөс бусад бүх төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнд ногдуулсан АМНАТ тооцсон дэлгэрэнгүй мэдээ" – маягт 6/-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргах батлагдсан маягтыг 2020 оны 3 дугаар улирлаас эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар /Н.Батбаяр/-т үүрэг болгосугай.
3. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягтыг сурталчилан, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулан ажиллахыг аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт даалгасугай.
ДАРГА Т.ГАНТУЛГА
Текст томруулах
A
A
A