A

A

A

Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр

Дугаар А-323

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.20 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Малын эмч, мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам"-ыг нэгдүгээр, "Мэргэшлийн зэргийн үнэмлэх"-ийн загварыг хоёрдугаар, "Зөвлөх малын эмчийн энгэрийн тэмдэг"-ийн загварын гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар /Д.Түмэндэмбэрэл/-т даалгасугай.

3. Журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэхийг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т үүрэг болгосугай.

САЙД З.МЭНДСАЙХАН