Хэвлэх DOC Татаж авах
ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ,  НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ- “Үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан”

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр                                                                                                                   Дугаар А/134                                                                                                                                                        Улаанбаатар хот 

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ,

НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан”-гийн маягт /ТТ-07/-ыг 1 дүгээр, “Үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хавсралт мэдээ”-г 2 дугаар, “Үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар”-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягт, хавсралт мэдээний загварыг Татварын удирдлагын нэгдсэн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Д.Хүрэлчулуун/, Мэдээллийн технологийн төв /Х.Батбаяр/-д даалгасугай.

3.Батлагдсан маягтын дагуу тайланг хүлээн авч, татварын тооцоо хийхийг Том татвар төлөгчийн газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                     Б.ЗАЯАБАЛ