A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

АРВАН ТАВДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 02

Чингис хот

ЗАРИМ ГАЗРЫГ ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэг, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Арван Тавдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хэрлэн, Мөрөн, Баянхутаг сумдын тодорхой нутаг дэвсгэрт хамаарагдах Чингис хотын төвлөрсөн усан хангамжийн ус авах байгууламжийн талбай болон газрын доорх усны ашиглалтын нөөц батлагдсан орд газрын орон нутгийн хамгаалалтад авах талбайн хэмжээ, хугацаа, хилийн цэсийг нэгдүгээр хавсралтаар, хамгаалалтын горимыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тогтоолыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлэн мэдээллийн санд бүртгүүлэхийг аймгийн Засаг дарга /Ц.Идэрбат/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, байгаль орчны хороонд үүрэг болгосугай

ДАРГА Л. БАТСАЙХАН