Хэвлэх DOC Татаж авах
БИЧИЛ ХУДАЛДАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ХУВЬ ХҮНИЙ АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

СЭЛЭНГЭ АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр                                                                                                                  Дугаар 78                                                                                                                           Сүхбаатар сум

 

БИЧИЛ ХУДАЛДАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ХУВЬ ХҮНИЙ АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д”, 25 дугаар зүйлийн 25.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.1, 21.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхэлж орлого олж байгаа хувь хүний орлогод сард ногдуулах албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхэлж орлого олж байгаа иргэдэд тавих хяналтыг сайжруулж бүртгэлжүүлэн татварын орлогыг бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллахыг аймгийн Татварын хэлтэс /Д.Цэрэнболд/-т даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтийг удирдлага зохион байгуулалтаар ханган биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Ш.Оргил/-д даалгасугай.

4.Энэхүү тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасны дагуу хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

ДАРГА                                               Г.БЯМБАА