A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 125

 


ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн  4.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 194 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг”-ийн солбицолд оруулах өөрчлөлтийг 1 дүгээр хавсралт, мөн тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Ойн сан бүхий газрын хилийн зааг”-ийн солбицолд оруулах өөрчлөлтийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарт даалгасугай.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                           У.ХҮРЭЛСҮХ

 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд                                        Д.САРАНГЭРЭЛ