A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

ШИНЭЖИНСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар 25

Залаа

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д" дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1 Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийн зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг үнэлгээний бүсчлэл, газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилал бүрээр тооцож хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /З.Мөнхтөр/-д даалгасугай.

3. Уг тогтоолын бичиг баримтын бүрдлийг хангаж Хууль зүйн яаманд хүргүүлэн хянуулж Эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Т.Цэнгэлмаа/-д үүрэг болгосугай.

4. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

5. Тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ГОТОВДОРЖ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ШИНЭЖИНСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 62

Залаа

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх, 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Баянхонгор аймгийн "Газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 25 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Т.Цэнгэлмаа)-д үүрэг болгосугай.

ДАРГА Н.ЖАРГАЛСАЙХАН