A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

БАЯНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 01/07

Баянбулаг

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ,ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д", 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6,3 Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийн зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг үнэлгээний бүсчлэл, газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилал бүрээр тооцон хоёрдугаар хавсралтаар тус тус тогтоосугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ноогдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Р.Жамъяндорж/, Газрын даамал /М.Батмөнх/, Татварын байцаагч /М.Жаргалмаа/ нарт даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ч.Ганболд/-д үүрэг болгосугай.

4.Тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

ДАРГА Б.БАТСАЙХАН

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 08/03

Баянбулаг

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт зэргийг тус тус үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит наймдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн "Баянхонгор аймгийн газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 06/25 дугаар тогтоол гарсантай холбогдуулж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны "Газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 01/07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Р.ЖАМЪЯНДОРЖ