A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААГ, ХЯЗГААРЫГ ТОГТООСОН ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Бүлэг: 1979

НИЙСЛЭЛИЙН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 38

Улаанбаатар хот

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААГ, ХЯЗГААРЫГ ТОГТООСОН ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "д", 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 25.2 дахь хэсэг, "Газрын төлбөрийн тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дэлхий нийтэд тархсан Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлын хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа доголдож, орлого тасалдаж нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөлөл ихээр үүссэнтэй холбоотой дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 25 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

ДАРГА Ш.ГАНЧИМЭГ