Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 142

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Журам батлах тухай” Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ын 3.1 дэх заалтад 3.1.6, 3.1.7, 3.1.8 дахь дэд заалт нэмсүгэй:

      “3.1.6. Хэрэг эрхлэх газрын салбарын асуудал хариуцсан нэгжийн дарга;

      3.1.7. Үндэсний хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга;

      3.1.8. Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч.”

2. Мөн журмын 2.5 дахь заалтын “Тэргүүн дэд дарга” гэсний дараа “Хэрэг эрхлэх газрын хуулийн асуудал хариуцсан нэгжийн дарга, хуралдаан зохион байгуулах асуудал хариуцсан нэгжийн дарга” гэж нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                               У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                             Л.ОЮУН-ЭРДЭНЭ