- Нүүр
- Сайдын тушаал
- Сайжруулагч малыг үржилд тохируулан сонгох, цөм сүрэг бүрдүүлэх технологийн журам батлах тухай
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар А-336
Улаанбаатар хот
Сайжруулагч малыг үржилд тохируулан сонгох, цөм сүрэг бүрдүүлэх технологийн журам батлах тухай
Малын генетик нөөцийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Сайжруулагч малыг үржилд тохируулан сонгох, цөм сүрэг бүрдүүлэх технологийн журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай
2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Батмөнх/-д үүрэг болгосугай.
3. Журмыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-д даалгасугай.
САЙД З.МЭНДСАЙХАН
Текст томруулах
A
A
A