Хэвлэх DOC Татаж авах
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 146

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Оросын Холбооны Улсын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжин ирсэн нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах   17 дугаар байрны 7 айлын орон сууц, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 8 айлын орон сууц, 12 дугаар байрны 7 айлын орон сууц, 13 дугаар байрны 6 айлын орон сууц, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 2 айлын орон сууц, 7 дугаар байрны 4 айлын орон сууц, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны 5 айлын орон сууц, 4 дүгээр байрны 5 айлын орон сууц, нийт 44 айлын орон сууцыг хавсралтад заасан оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчилсугай.

2. Орон сууц хувьчлах ажлыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                     У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                   Л.ОЮУН-ЭРДЭНЭ