Хэвлэх DOC Татаж авах
ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ (Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоол)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 148

ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

“Журам батлах тухай” Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дунджийг тодорхойлох журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                         У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын сайд                                                            А.АРИУНЗАЯА