A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 133

 


ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

 


Гамшгаас хамгаалах тухай хуулийн 38.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 271 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                           У.ХҮРЭЛСҮХ

 

 

Монгол Улсын Шадар сайд                                              Я.СОДБААТАР