Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 133

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 38.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 271 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                           У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд                                              Я.СОДБААТАР