


2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр |
Улаанбаатар хот |
Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны 02 тоот зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтад нийцүүлэн 2020 онд нэмэлтээр экспортлох стратегийн хүнсний тоо хэмжээг хавсралтад заасны дагуу тогтоосугай.
2.Стратегийн хүнсийг экспортлох тоо хэмжээ хуваарилах сонгон шалгаруулалтыг “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам”-ын дагуу зохион байгуулахыг ажлын хэсэг (Л.Чой-Иш)-т, зөвшөөрлийг хууль тогтоомж, энэхүү тушаалд нийцүүлэн олгож ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Т.Жамбалцэрэн/-д тус тус даалгасугай.
3.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс (Э.Цолмонжаргал)-т үүрэг болгосугай.
САЙД З.МЭНДСАЙХАН
