Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын 2020 онд нэмэлтээр экспортлох стратегийн  зарим хүнсний тоо, хэмжээний тухай

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр                        
Улаанбаатар хот

Дугаар А-342        

Монгол Улсын 2020 онд нэмэлтээр экспортлох стратегийн

зарим хүнсний тоо, хэмжээний тухай

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны 02 тоот зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтад нийцүүлэн 2020 онд нэмэлтээр экспортлох стратегийн хүнсний тоо хэмжээг хавсралтад заасны дагуу тогтоосугай.

2.Стратегийн хүнсийг экспортлох тоо хэмжээ хуваарилах сонгон шалгаруулалтыг “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам”-ын дагуу зохион байгуулахыг ажлын хэсэг (Л.Чой-Иш)-т, зөвшөөрлийг хууль тогтоомж, энэхүү тушаалд нийцүүлэн олгож ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Т.Жамбалцэрэн/-д тус тус даалгасугай.

3.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс (Э.Цолмонжаргал)-т үүрэг болгосугай.

                                                                                                       САЙД                                               З.МЭНДСАЙХАН