A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 30

Төрийн ордон,Улаанбаатар хот

Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт, 10.2, 10.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Долгорсүрэнгийн Сумъяабазарыг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР