A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мал эмнэлгийн фармакопейн өгүүлэл боловсруулах, батлах, дугаар өгөх журам/
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар А-345

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Мал эмнэлгийн фармакопейн өгүүлэл боловсруулах, батлах, дугаар өгөх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар /Д.Түмэндэмбэрэл/-т үүрэг болгосугай.

3. Тушаалыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т үүрэг болгосугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/85 дугаар тушаал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн "Журам батлах тухай" А-326 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД З.МЭНДСАЙХАН