A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ

ЛУУС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр

Дугаар 60

Цагаан-Овоо

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН

ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн 15 дугаар Хурлаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт энгийн хог хаягдал үүсгэсний үйлчилгээний хураамж, зайлуулсны үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тарифын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр, үйлчилгээний газар, айл өрхүүдээс хурааж, орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга Б.Баттулга-/д/ үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар тогтоол, 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 59 дүгээр тогтоолыг тус тус хүчингүйд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ц.Алдармаа/-д даалгасугай

ДАРГА Д.ЭНХБААТАР

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЛУУС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 73

Цагаан-Овоо

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн 18 дугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдал үүсгэсний үйлчилгээний хураамж, энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэсний төлбөрийн шинэчлэн тогтоож, хог хаягдал үүсгэсний үйлчилгээний хураамжийг 1 дүгээр хавсралтаар, энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэсний төлбөрийг 2 дугаар хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний төлбөр, хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн зориулалтын дагуу зарцуулж, хэрэгжилтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг Засаг дарга (Б.Өлзийхишиг)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ц.Алдармаа/-д даалгасугай

4.Энэ тогтоол захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн өдрөөс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 60 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГАТ.АЛТАНГАДАС