A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4896 дугаарт бүртгэв.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН

ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 11

Улаанбаатар хот

ЭМИЙН ЖАГСААЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.3, 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.9.10 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ"-г хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Л.Бямбасүрэн/-т ДААЛГАХ нь:

2.1.Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эмийн сангуудад энэхүү тогтоолыг шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах;

2.2.Эрүүл мэндийн даатгалын цахим жорын системийн мэдээлэлтэй уялдуулан даатгалын гэрээ бүхий эмийн санд тавих хяналтыг сайжруулах, боловсронгуй болгох чиглэлээр тодорхой арга хэмжээ авах;

2.3.Жагсаалтад заасан ерөнхий нэршлийн эмийг худалдааны нэршил, эмийн бүртгэлийн дугаар бүрээр цахим програм хангамжид оруулах, бэлтгэл ажлыг хангах;

2.4.Тогтоолын хэрэгжилтийн явцыг улирал бүр Үндэсний зөвлөлд танилцуулах;

3.Энэхүү тогтоолын хавсралтаар батлагдсан жагсаалтад заасан эмийг ерөнхий нэршлээр бичихийг хөнгөлөлттэй эмийн жор бичих эрх бүхий эмч нарт, худалдааны нэршлээр эмийн үнийн дээд хязгаарыг баримтлан, дээд хязгаараас доогуур үнэтэй эмийг борлуулж буй үнээс тооцож даатгуулагчдад үнийн хөнгөлөлт үзүүлэхийг даатгалын гэрээ бүхий эмийн сангийн эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны 12 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Л.Номин/-нд даалгасугай.

ДАРГА Т.МӨНХСАЙХАН

Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд 2020 оны № 31-д нийтлэгдсэн.

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4933 дугаарт бүртгэв.

ЗХХАЭ-ийн 2020 оны 37-д нийтлэгдсэн.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 13

Улаанбаатар хот

ЭМИЙН ЖАГСААЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.3, 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.9.10 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ"-г хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Л.Бямбасүрэн/-т даалгасугай:

2.1.Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эмийн сангуудад эмийн жагсаалтыг хүргэх, мэдээлэх, сурталчлах ажлыг шуурхай зохион байгуулах;

2.2.Эрүүл мэндийн даатгалын цахим жорын системийн мэдээлэлд тулгуурлан даатгалын гэрээ бүхий эмийн санд тавих хяналтыг сайжруулах, боловсронгуй болгох чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах;

2.3.Жагсаалтад заасан ерөнхий нэршлийн эмийг худалдааны нэршил, эмийн бүртгэлийн дугаар, бар код бүрээр цахим програм хангамжид оруулах, бэлтгэл ажлыг хангах;

2.4.Жагсаалт дахь эмийн ерөнхий нэршлийн төрлийг нэмэгдүүлэхгүйгээр тэдгээрт харгалзах худалдааны нэршилд орсон дараах нэмэлт, өөрчлөлтийг бүртгэж, мэдээлэх тогтолцоог бий болгох. Үүнд:

2.4.1.эмийн бүртгэлд шинээр нэмэгдсэн эмийг жагсаалтад нэмэх болон бүртгэлийн хугацаа дууссан эмийг жагсаалтаас хасах;

2.4.2.жагсаалт дахь ижил төрлийн эмийн үнийг жишиг болгож шинээр нэмэгдсэн эмийн үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг тогтоох;

2.4.3.жагсаалт дахь эмийн үнэ, өртөг өөрчлөгдсөн тохиолдолд эмийн үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг өөрчлөх санал боловсруулж шийдвэрлүүлэх.

2.5.Тогтоолын хэрэгжилтийн явцыг улирал бүр Үндэсний зөвлөлд танилцуулах.

3.Энэхүү тогтоолын хавсралтаар баталсан жагсаалтад заасан эмийг ерөнхий нэршлээр бичиж байхыг хөнгөлөлттэй эмийн жор бичих эрх бүхий эмч нарт, худалдааны нэршлээр тогтоосон эмийн үнийн дээд хязгаараас хэтрүүлэхгүйгээр даатгуулагчид үнийн хөнгөлөлт үзүүлж байхыг даатгалын гэрээ бүхий эмийн сангийн эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2020 оны 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Л.Номин/-нд даалгасугай.

ДАРГА Т.МӨНХСАЙХАН