A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 121

Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАХ ТУХАЙ

Олон улсын гэрээний тухай хуулийн 17.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Ром хотноо 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан "Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хоорондын хэлэлцээр"-ийг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Гадаад харилцааны сайд Н.ЭНХТАЙВАН