A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 152

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 6.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг норматив"-ын "Нэг" дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 11 дэх заалт нэмсүгэй:

11.

Хүүхдийн байцаагч

8000 хүүхэд тутамд

2. Мөн хавсралтын "Нэг" дэх хэсгийн "11, 12, 13, 14, 15" дахь заалтын дугаарыг "12, 13, 14, 15, 16" гэж өөрчилсүгэй.

3. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг 2021 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР