A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

ГАЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр                                                                                                               Дугаар 15/02                                                                                                                                          Баянхошуу

 

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх газрын төлбөрийн хувь хэмжээг тогтооход хэрэглэх газрын бүсчлэлийн зургийг 1 дүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хувь хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг газрын үнэлгээний бүсчлэл, газрын нэгдмэл сангийн ангилал бүрээр тооцож, 2 дугаар  хавсралтаар баталсугай.

2.Иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /С.Баярсайхан/-д  даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10/05  тогтоолыг  2020 оны 9 дүгээр сарын 31-ний өдрөөр хүчингүйд тооцож, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс  эхлэн шинэ тогтоолыг дагаж мөрдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГА                         Г.ДҮҮРЭНБИЛЭГ