A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

ГАЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 15/02

Баянхошуу

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх газрын төлбөрийн хувь хэмжээг тогтооход хэрэглэх газрын бүсчлэлийн зургийг 1 дүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хувь хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг газрын үнэлгээний бүсчлэл, газрын нэгдмэл сангийн ангилал бүрээр тооцож, 2 дугаар хавсралтаар баталсугай.

2.Иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /С.Баярсайхан/-д даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10/05 тогтоолыг 2020 оны 9 дүгээр сарын 31-ний өдрөөр хүчингүйд тооцож, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэ тогтоолыг дагаж мөрдсүгэй.

ДАРГА Г.ДҮҮРЭНБИЛЭГ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 10/07

Баянхошуу

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын газар нутагт газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоосон 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 15/02 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Хүчингүй болгосон тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамны эрх зүйн хэм хэмжээний актын бүртгэлээс хасуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (О.Амарзаяа)-д даалгасугай.

ДАРГА Е.ЭРБОЛД