A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

АРВАЙХЭЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 12/05

Арвайхээр

АРВАЙХЭЭР СУМЫН ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ТЭЭВЭРЛЭХ,

ЦУГЛУУЛАХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2. "г", 18.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан "Аргачлал батлах тухай" 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн тогтоох нь.

1.Арвайхээр сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх зардлын тарифыг хавсралтаар баталсугай.

2.Захиргааны ерөнхий хуулийн дагуу хянуулан, батлагдсан тарифыг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэн ажиллахыг сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч (О.Пүрэвдорж)-д үүрэг болгосугай.

ДАРГА Д.АМАРТҮВШИН