A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХИЛИЙН ЗАРИМ БООМТЫГ ТҮР ХААХ, НЭВТРЭХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООХ ТУХАЙ

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 164

Улаанбаатар хот

Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.19, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол, Оросын хилийн Цагааннуур, Боршоо авто замын боомтыг 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл түр хааж, түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосугай.

2. Хилийн боомтыг түр хаасантай холбогдуулан Оросын Холбооны Улсын талд дипломат шугамаар мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд Я.СОДБААТАР