A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 166

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 380 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ын 3 дахь заалтын "20 хувиар" гэснийг "30 хувиар" гэж өөрчилсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдон шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд Я.СОДБААТАР