A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОРЫН ТУШААЛ

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар А/82

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн аудитын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.11 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Шинжээч сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан журмыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацааны дотор Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, хянуулахыг Ажлын хэсэг /Я.Самбууням/-т, уг журмыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Төрийн аудитын байгууллагын бүтцийн нэгжийн удирдлагад үүрэг болгосугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавин үр дүнг жил бүрийн дөрөвдүгээр улиралд багтаан танилцуулж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Д.Энхболд/-т даалгасугай.

4.Энэ тушаал мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/191, 2018 оны А/173 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОР Д.ЗАНДАНБАТ