Хэвлэх DOC Татаж авах
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН СҮМБЭР СУМЫН ЦЭВЭР,  БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ,

ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр                                                                                                                                          Дугаар 88                                                                                                                                                 Улаанбаатар хот

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН СҮМБЭР СУМЫН ЦЭВЭР,

БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын төсөвт байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, гэр хорооллын хэрэглэгчдийн үйлчилгээний тарифыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2021 оны дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Ус-Ду” ОНӨААТҮГ /У.Батдолгор/-т үүрэг болгосугай.

3.Хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэн, батлагдсан тарифыг хэрэглэгчдэд мэдээлэх, сурталчилах ажлыг зохион байгуулж ажиллахыг “Ус-Ду” ОНӨААТҮГ /У.Батдолгор/-т даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2017 оны 30 дугаар тогтоолыг дээр дурдсан мөрдөж эхлэх хугацаанаас эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд даалгасугай.

 

ДАРГА                                   Ж.БАТСУУРЬ

 

ГИШҮҮН                                Ж.ДАВААЦЭРЭН

                                            Г.ЦОГТСАЙХАН

                                            Ч.ЭРДЭНЭЧИМЭГ