Хэвлэх DOC Татаж авах
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2021 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 11 сарын 13 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2021 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2021 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн хууль тогтоомж

2.1.Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2021 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА

3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын санд 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан орлогыг төвлөрүүлнэ:

Д/д Орлогын төрөл Дүн                    /сая төгрөгөөр/
1 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2,397,587.8
  1.1   Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл 772,551.2
  1.2   Ажиллагчдаас төлөх шимтгэл 774,822.6
  1.3 Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 215,461.5
  1.4   Эхийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны шимтгэл 15,656.7
  1.5   Цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл 134.9
  1.6 Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл 110,592.5
  1.7 Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж  байгаа иргэдийн төлөх шимтгэл  
  2,930.5
  1.8 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах

өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл

 
   
  2,018.1
  1.9 Бусад орлого                                              3,567.2
  1.10 Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 499,852.6
2 Эрүүл мэндийн сайд 1,100.0
  2.1 Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох шилжүүлэг 1,100.0
    Нийт орлого 2,398,687.8
           

Хэвлэх

4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн төсөвт 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх төлбөр төлнө:

Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн /сая төгрөгөөр/
1 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 103,736.0
 

Хэвлэх

5 дугаар зүйл.2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй төсөв зарцуулна:

Д/д Зарлагын төрөл Дүн /сая төгрөгөөр/
1 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2,594,280.5
  1.1 Тэтгэврийн даатгалын сан 2,313,364.9
  1.2 Тэтгэмжийн даатгалын сан 160,222.3
  1.3 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан   34,619.1
  1.4 Ажилгүйдлийн даатгалын сан 58,931.5
  1.5 Үйл ажиллагааны урсгал зардал 27,142.7
  Нийт зарлага 2,594,280.5
         
 

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР