A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2020 оны 11 дугаар сарын 18-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 182

 


ХИЛИЙН БООМТЫГ ТҮР ХААХ, НЭВТРЭХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 195 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.19, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол, Оросын хилийн Эрээнцав төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр зогсоосугай.

 

2. Хилийн боомтыг түр хааж, нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосонтой холбогдуулан Оросын Холбооны Улсын талд дипломат шугамаар мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хил хамгаалах ерөнхий газар (Ж.Бямбасүрэн) нарт даалгасугай.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                          У.ХҮРЭЛСҮХ

 

Монгол Улсын Шадар сайд                                             Я.СОДБААТАР