A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 176

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Агентлаг байгуулах тухай" Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 344 дүгээр тогтоолын 2, 6 дахь заалтын "55" гэснийг "170" гэж өөрчилсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын 25 дахь заалтын "55" гэснийг "170" гэж өөрчилсүгэй.

3. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд даалгасугай.

4. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын орон тооны хязгаарт өөрчлөлт орсонтой холбогдуулан шаардагдах зардлыг батлагдсан төсвийн багцдаа багтаан шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Эрүүл мэндийн сайд Т.МӨНХСАЙХАН