A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 184

Улаанбаатар хот

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 16.2, 21.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ойгоос бэлтгэж ашиглах 1 шоо-метр хэрэглээний мод, түлээнд ногдуулах төлбөрийн хэмжээг 1 дүгээр хавсралт, ойд арчилгааны огтлолт хийх болон ойн цэвэрлэгээний аргаар хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг хөнгөлөх хувь, хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор тогтоосугай.

2. Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ойгоос хэрэглээний мод түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 307 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тогтоолыг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.САРАНГЭРЭЛ