Хэвлэх DOC Татаж авах
ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРТ ЗОХИЦУУЛАЛТЫН ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 187

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРТ ЗОХИЦУУЛАЛТЫН ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 42.2, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1 Төсвийн ерөнхийлөн захирагч нарын батлагдсан төсвийн хэмнэлтийг Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль үйлчлэх хугацаанд тухайн салбарын хэмжээнд цар тахалтай тэмцэх арга хэмжээ, үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулах эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгосугай.

2. Энэ тогтоолын 1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхдээ төсвийн ерөнхийлөн захирагч нарын саналыг үндэслэн төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулах замаар төсвийн зохицуулалтыг баталж, мөрдүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй.

3. Төсвийн зохицуулалтын батлагдсан хуваарийн дагуу төрийн үйлчилгээг тасалдуулахгүй, өр, авлага үүсгэхгүй байхаар зохион байгуулж, төсвийн сахилга, хариуцлагыг өндөржүүлэн ажиллахыг бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                          У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд                                                                   Ч.ХҮРЭЛБААТАР