Хэвлэх DOC Татаж авах
АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын зориулалттай үнэлгээний/

САНГИЙН САЙД, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр             
Улаанбаатар хот

Дугаар 202/196        

      

 Аргачлал батлах тухай

            Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Тушаах нь:

                 1. “Газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын зориулалттай үнэлгээний аргачлал”-ыг хавсралтаар баталсугай.

            2. Газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын үнэлгээний аргачлалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Ч.Чимидсүрэн/, Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гүнболд/-т тус тус  даалгасугай.

                                                     

                                            САНГИЙН САЙД                            Ч.ХҮРЭЛБААТАР                                                   БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД                                             Б.МӨНХБААТАР