A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Монгол улсын 2020 онд нэмэлтээр импортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээний тухай
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар А-369

Улаанбаатар хот

Монгол улсын 2020 онд нэмэлтээр импортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээний тухай

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 03 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтад нийцүүлэн 2020 онд нэмэлтээр импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг хавсралтад заасны дагуу тогтоосугай.

2. Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т үүрэг болгосугай.

САЙД З.МЭНДСАЙХАН

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар А/111

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болсонд тооцох тухай

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:             

1. Монгол Улсын Их Хурлаас Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хүчингүй болсонд тооцсон, захиргааны хэм хэмжээний актын үйлчлэл дууссан тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны "Журам батлах тухай" А-84 дүгээр тушаал, 2010 оны "Журам батлах тухай" А/212 дугаар тушаал, 2020 оны "Монгол улсын 2020 онд нэмэлтээр экспортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээний тухай" А-365 дугаар тушаал, 2020 оны "Монгол улсын 2020 онд нэмэлтээр импортлох стратегийн зарим нэр төрөл, тоо хэмжээний тухай" А-369 дүгээр тушаал, 2021 оны "Монгол улсын 2021 онд нэмэлтээр импортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээний тухай" А-57 дугаар тушаал, 2021 оны "Монгол улсын 2021 оны нэмэлтээр импортлох хуурай сүүний хэмжээг тогтоох тухай" А-146 дугаар тушаал, 2021 оны "Хуурай сүүний импортын тоо хэмжээ тогтоох тухай" А-172 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Хүчингүй болсон тушаалуудыг Улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т даалгасугай.

САЙД Х.БОЛОРЧУЛУУН