A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГАД МӨРДӨХ ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 93

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Дархан сумын төсөвт байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан тарифыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй "Дархан ус суваг" ХК /Г.Эрдэнэбат/-д даалгасугай.

3. Хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэн, батлагдсан тарифыг хэрэглэгчдэд мэдээлэх, сурталчлан ойлгуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг "Дархан ус суваг" ХК /Г.Эрдэнэбат/-д үүрэг болгосугай.

4. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-д үүрэг болгосугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 16

Улаанбаатар хот

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2020 ОНЫ 93 ДУГААР ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймгийн "Дархан ус суваг" ХК-ийн аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф батлах тухай Зохицуулах зөвлөлийн 2022 оны 188 дугаар тогтоол гарсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2020 оны 93 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тогтоолыг Зохицуулах зөвлөлийн 2022 оны 188 дугаар тогтоол хэрэгжиж эхэлсэн хугацаанаас эхлэн мөрдөж ажиллахыг "Дархан ус суваг" ХК /Г.Эрдэнэбат/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Л.БОЛД

Ж.ДАВААЦЭРЭН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ