A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 100

Улаанбаата хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд мөрдөгдөх цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр хавсралтаар, усны үйлчилгээний суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Батлагдсан төсөвт байгууллагын тарифыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Онги Ус суваг" ОНӨААТҮГ /О.Лхагвасүрэн/-т үүрэг болгосугай.

3. Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Онги Ус суваг" ОНӨААТҮГ /О.Лхагвасүрэн/-т үүрэг болгосугай.

4. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2014 оны 62 дугаар тогтоолын дээр дурдсан хугацаанаас эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

5. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ