Хэвлэх DOC Татаж авах
АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН  ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГАД МӨРДӨХ ЦЭВЭР, БОХИР УСНЫ   ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ,

ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр                                                                                                            Дугаар 102                                                                                                                                                                       Улаанбаатар хот

 

АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН

ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГАД МӨРДӨХ ЦЭВЭР, БОХИР УСНЫ 

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төсөвт байгууллагуудад мөрдүүлэх цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг “Ар ус ундарга” ХХК /Т.Ганбаатар/-д даалгасугай.

3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг “Ар ус ундарга” ХХК /Т.Ганбаатар/-д үүрэг болгосугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд тус тус үүрэг болгосугай.

ДАРГА                  Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН              Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ