A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ӨЛГИЙ СУМЫН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГАД МӨРДӨХ ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 103

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төсөвт байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан тарифыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Суат" ХХК /Ж.Адалбек/-д үүрэг болгосугай.

3. Хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэн, батлагдсан тарифыг хэрэглэгчдэд мэдээлэх, сурталчилах ажлыг зохион байгуулж ажиллахыг "Суат" ХХК / Ж.Адалбек/-д даалгасугай.

4. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 87

Улаанбаатар хот

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ТӨВИЙН "СУАТ" ХХК-ИЙН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймгийн төвийн "СУАТ" ХХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Төсөвт байгууллагаас бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага болон айл өрхийн батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс, төсөвт байгууллагын батлагдсан тарифыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "СУАТ" ХХК /Ж.Адалбек/-д үүрэг болгосугай.

3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "СУАТ" ХХК /Ж.Адалбек/-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2020 оны 103 дугаар тогтоол, 2021 оны 67 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтыг дээр дурдсан мөрдөж эхлэх хугацаанаас эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.

ДАРГА Г.ЦОГТСАЙХАН

ГИШҮҮН Д.АНХБАТ Ц.БАТЗАЯА Т.УЛАМБАЯР Х.ПҮРЭВСҮРЭН